НИЙГЭМЛЭГИЙН ЗОРИЛГО

Нийгэмлэг (цаашид Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах цахим худалдаа, үйлчилгээ,  шууд худалдааны нийгэмлэг гэх) эдгээр худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэний баримтлах бодлого, зарчим, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн  хөгжих, өсөн дэвших, тэдний үндсэн хэрэгцээг хангах, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний нэр төрлийг олшруулах чанар, стандартыг дээшлүүлж, бүртгэлжүүлж,  зах зээлд шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих, хэрэглэгчдийг үнэн зөв мэдээлэлээр хангах харилцааг зохицуулахад оршино.

НИЙГЭМЛЭГИЙН ЧИГЛЭЛ

Нийгэмлэг нь хэрэглэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалж, бараа бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар, стандартыг дээшлүүлэхэд хүчтэй нөлөөлөх, зах зээлд шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих, хэрэглэгчдийг үнэн зөв мэдээ мэдээллээр хангах үйл ажиллгааг үндсэн чиглэл болгоно.

НИЙГЭМЛЭГИЙН ЗАРЧИМ

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах цахим худалдаа, үйлчилгээ,  шууд худалдааны нийгэмлэг нь бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүртээмж, агуулга, үр дүн, нөлөөлөлд хяналт тавьж, хэрэглэгчдэд сурталчилах, таниулах, хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх, сэрэмжлүүлэх, сануулах,соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахдаа Монгол улсын “Үндсэн хууль”, “Иргэний хууль”, “Төрийн бус байгууллагын тухай” хууль, “Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай” хууль, “Худалдааны тухай” хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, НҮБ, олон улсын холбогдох байгууллагаас гаргасан зөвлөмж, бусад эрхийн актуудыг баримтлан үйл ажиллагааны зарчим болгон ажиллана.

Хэрхэн "ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА" болох вэ?

Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, НҮБ, Олон улсын холбогдох байгууллагуудын зөвлөмж, тус салбар нийгэмлэгийн дүрмийн дагуу гаргаж буй хууль тогтоомж заалтыг удирдлага болгоно.

"Итгэмжлэгдсэн байгууллага” нь ЭНГИЙН болон VIP дэмжигч гишүүнчлэлтэй байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ

НЭГДСЭН ФОРУМ

Монголд анх удаа шууд худалдааны бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдэх, мөн Монголын хэрэглэгчид болон эдийн засгийн хувьд хэрхэн өгөөжтэй талаарх сэдвүүдээр нэгдсэн мэдээлэл солилцох зорилгоор “НЭГДСЭН ФОРУМ” болон зохион байгуулсан.

Уг форум уулзалтад:

  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Эдийн засаг, хөгжлийн яам
  • Эрүүл мэндийн яам
  • Гадаад харилцааны яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Цагдаагын ерөнхий газар болон шууд худалдааны байгууллагуудын захирлууд, төлөөлөгчид оролцсон.

Хэрэглэгчийн эрх – Бидний нэн тэргүүний зарчим!

Ёс зүйтэй, шударга, хариуцлагатай цахим худалдааг дэмжицгээе. Хэрэглэгчийн итгэл бол бидний хамгийн үнэ цэнтэй хөрөнгө!

ЦАХИМ ХУДАЛДААНЫ ЭРСДЭЛ БА ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ

  • Цахим болон шууд худалдаа улам бүр түгээмэл, ирээдүйн трэнд болж байгаа ч, хэрэглэгчийн эрх хамгаалалт сул байна.

  • Хэрэглэгч бол зүгээр нэг "хаан" биш, хамгаалагдах ёстой иргэн юм.

  • Монголд цахим болон шууд худалдааны ёс зүй, хэрэглэгчийн эрхийн асуудалд иргэний нийгмийн байгууллагууд бодитой анхаарч, шийдэл санал болгож эхэлжээ.

  • Цахим бүртгэлийн систем, хяналт, сургалт сурталчилгаа зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

  • Хувийн болон байгууллагын түвшинд цахим худалдааг ёс зүйтэй, хариуцлагатай болгоход бүх талуудын оролцоо шаардлагатай.